Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: Худалдаа үйлчилгээний болон банк, санхүү, даатгалын салбарт хамгийн их гомдол ирсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

ШӨХТГ-т өнгөрсөн долоо хоногт 2 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд 117 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 39 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдсэн, 7 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үүнээс 4 иргэний 1,499,520 төгрөгний мөнгөн хохирол барагдуулж мөн 3 иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлэх, болон бусад байдлаар ирүүлсэн гомдлыг шийдвэрлэжээ.

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 45, харилцаа холбоо 12, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 6, цахилгаан 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 2, банк, санхүү, даатгал 23, барилга 7, боловсрол 6, контор 38, НӨАТ 1, өрсөлдөөн 9 , СӨХ 10, бусад асуудлаар 14 иргэн хандсан байна.

БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор мэдээлэл хийнэ
БШУЯ-наас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор мэдээлэл хийнэ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.