Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бага насны хүүхдийн бусдад учруулсан хохирлыг эцэг эх нь хариуцна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

ШЕЗ-ийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор иргэдэд хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Энэ удаад бага насны хүүхэд бусдад хохирол учруулвал асуудлыг хэрхэн талаар жишээг баримтаар хүргэжээ. Тодруулбал,

Зургаан настай Г.Галаа хүү унадаг дугуй унаж явахдаа гудамжинд явган явсан иргэн Н.Оюунцэцэгийг мөргөж унагасны улмаас Н.Оюунцэцэгийн баруун гарын шууны яс далд хугарч гэмтжээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад Галаа хүүг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй учраас хэргийг хаасан байна.

Иргэн Оюунцэцэг шүүхэд хандаж хүүгийн аав Н.Ганбаатараас эмчилгээний зардал, ажлаа хийж чадаагүйн улмаас дутуу авсан цалин хөлс 1,444,100 төгрөгийг нэхэмжилжээ.

Хүүгийн аав шүүхэд мэдүүлэхдээ “...6 настай дугуйтай хүүхэд энэ хэмжээний гэмтэл учруулсан гэдэгт итгэхгүй байна. Мөн зардлын баримтууд нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргав.

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Н.Оюунцэцэгт гарын шуу ясны доод үзүүрийн хугарал оношоор эмнэлгийн тусламж үзүүлсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Н.Оюунцэцэгийн биед баруун гарын шуу ясны далд хугарал хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хүүгийн эцэг хохирлыг хариуцах ёстой гэж дүгнэсэн, шүүх 6 настай Г.Галаа хүү иргэний эрх зүйн чадамжгүй ч, түүний эцэг эх хүүхэддээ хараа хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэж, эцэг Н.Ганбаатараас нь Н.Оюунцэцэгийн эмчилгээ, оношлогоо, эмийн бүтээгдэхүүний зардал болох 264,100 төгрөгийг гаргуулж, харин бусад хохирол гэж нэхэмжилсэн ор хоногийн мөнгө, дутуу авсан цалин 1,180,000 төгрөг нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.