Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL ТОЙМ: Өсвөр насны 6 хүүхэд тутмын нэг нь “АМИА ХОРЛОХ“ үйлдэл хийж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 27 секунд
UBN.MN

Монгол Улсад 10-19 насны 544 мянга 471 хүн бүртгэлтэй байна. Өсвөр насныхны дунд сэтгэл гутрал, өөрийгөө гэмтээх гэх мэт дотогш чиглэсэн сэтгэл зүйн эрсдэлүүд хэр түгээмэл илэрч байна вэ, үүнд тухайн хүүхдийн гэр бүл, сургууль, үе тэнгийнхэн, стресст үйл явдал гэх мэт олон хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байна вэ гэдэгт хариулахаар 2022 онд "Оптимал Эн Макс" ХХК 1667 хүүхдийн дунд судалгаа явуулсан байна.

"Оптимал Эн Макс"

Бүхий л үр дүнгээс эцэг, эхчүүд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн онцлох 10 үр дүнг хүргэж байна.

1. Өсвөр насны 5 хүүхэд тутмын 1 нь "АМИА ХОРЛОХ" талаар бодож байна

"Оптимал Эн Макс" ХХК

КЕЙС: 19 настай, эмэгтэй: "Бүх зүйл жинхэнээсээ саарал өнгөтэй юм шиг л санагдаж, надад амьдралд хоргодоод байх зүйл байхгүй байсан. Бүр чин сэтгэлээсээ бодоод бодоод байгаагүй. Би сургуульдаа тэгж их зүтгэж орчхоод болимоор санагдаж байсан"

Судалгаанд оролцогчдын 21 хувь нь амиа хорлох тухай боддог. Амиа хорлох бодол, үйлдэлд гэр бүл доторх уур амьсгал, ялангуяа эцэг, эхийн зүгээс ирэх "биеийн" болон "үгэн" хүчирхийлэл хамгийн их нөлөөлж байна.

2. Өсвөр насны 10 хүүхэд тутмын 7 нь ямар нэг байдлаар "ДЭЭРЭЛХҮҮЛЖ" байсан

"Оптимал Эн Макс" ХХК

КЕЙС 18 настай, эмэгтэй: "Хэд хоногийн өмнө өөрийгөө хүчирхийлэгч эсэхийг хэрхэн мэдэх вэ гэсэн нийтлэл уншсан. Яагаад ч юм бүх зүйлтэй нь эвлэрмээргүй байсан ч би яг л тийм хүн гэдэг нь тодорхой байсан"

Судалгаанд оролцогсдын 72,1 хувь нь нэр хочоор дуудуулах, янз бүрийн үгээр хэлж шоглуулах зэрэг сэтгэл зүйн "дээрэлхэлтэд" 2 болон түүнээс дээш удаа өртөж байсан. Үүнээс 38,2 хувь нь цохиулах, зодуулах гэх мэт бие махбодын дээрэлхэлтэд удаа даран өртөж байжээ.

3. Харагдах байдалдаа сэтгэл ханамжгүй байх нь сэтгэл зүйн олон эрсдэлийг үүсгэж байна

"Оптимал Эн Макс" ХХК

КЕЙС: 15 настай, эмэгтэй "Ээж намайг хоолоо идэхгүй байгааг мэдсэнээс хойш хүчээр идүүлдэг болсон. Тэгсэн ч би бөөлжөөд гаргачихдаг. Намайг "ид" гэж загнахын оронд яагаад идэхгүй байгааг асуусан бол дээр байх байсан"

Харагдах байдалдаа сэтгэл ханамжгүй байх тусам сэтгэл гутрал, сэтгэл түгшүүрт өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг.

Өсвөр насны хүүхдүүдээс хөвгүүд тамхи татах хандлагатай байгаа. Мөн охид, хөвгүүд ижилхэн "СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХ" хандлагатай байна

"Оптимал Эн Макс" ХХК

КЕЙС: 18 настай, эрэгтэй "Манай гэрийнхэн яагаад байнга хэрэлддэг шалтгааныг мэдэх гэж анх архи ууж үзсэн"

Судалгаанд оролцсон нийт хүүхдүүдийн тамхи татаж үзсэн байдал 14 насныхны хувьд 21 хувь, 19 насныханд 71 хувь байна. Өөрөөр хэлбэл архи, тамхи хэрэглэх эрсдэл 14 насанд аль хэдийн үүссэн байх ба нас нэмэх тусам тухайн эрсдэлүүд өсөх магадлалтай.

5. Хүйсээс хамаарч ялгаварлан гадуурхалд өртөж байна

"Оптимал Эн Макс"

Үе тэнгийнхний нөлөөнд автах, бэлгийн харилцааны буруу ойлголттой байх, тамхи татах зэрэг нь хөвгүүдийн дунд илүү түгээмэл байгаагаас харвал эрэгтэй, эмэгтэй өсвөр насныхны дунд ялгаатай соёлууд ажиглагдаж байна.

6. Амьдарч буй байршлын "нөлөө" ажиглагдаж байна

"Оптимал Эн Макс"

Улаанбаатар хотод амьдардаг өсвөр насныхны дунд амиа хорлох бодол, сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр,өөрийгөө гэмтээх, түрэмгий зан гаргах, архи, тамхины хэрэглээ, бэлгийн харилцааны талаарх буруу ойлголт зэрэг нь нь хөдөө орон нутагт, амьдардаг өсвөр насныхнаас харьцангуй түгээмэл байна.

7.Сэтгэл зүйн ур чадваруудыг хөгжүүлэхэд нь анхаарсанаар эрсдэлийг бууруулах боломжтой

"Оптимал Эн Макс"

Стресстэй "хэцүү нөхцөл байдлыг" даван туулахын тулд бодол, үйлдлээ удирдаж чиглүүлэх, сэтгэл хөдлөлд бус шийдэлд төвлөрөх стратегит суралцах чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй байна.

8. Судалгаанд оролцогчдын 20 хувь нь "Намайг гадуурхаж бусдын өмнө эвгүй байдалд оруулдаг багш байдаг" гэдэгтэй санал нийлжээ

"Оптимал Эн Макс"

Тиймээс багш нар сурагчидтайгаа "болгоомжтой" харилцах хэрэгтэйгээс гадна сурагчид хоорондоо хэрхэн харилцах талаар зааварлах шаардлага тулгамдаж байна.

9. Гэр бүлийн "эерэг" уур амьсгал өсвөр насныханд чухал нөлөөтэй байна

"Оптимал Эн Макс"

Эцэг, эхийн хүчирхийлэл нь бүх сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлийг 2 дахин эсвэл түүнээс дээш хэмжээгээр ихэсгэх хандлагатай байгаа тул гэр бүлийн нөлөөг чухалчилж, энэ талаарх ажлуудаа үргэлжлүүлэх нь чухал байна.

10. Нас нь нэмэгдэх тусам амиа хорлох, сэтгэл түгшилт нэмэгдэж байна

"Оптимал Эн Макс" ХХК

Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд, энэ бүхний эсрэг олон талт арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэхүү яаралтай авах шаардлагатай 10 арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж байж өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй эрүүл хэвээр үлдэх юм.

Үүнийг уншиж суугаа та өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ярилцах нь хамгийн эхэнд авч буй арга хэмжээ юм шүү.

А.Гарамханд: Хаягийн зөрчлөөс үүдэн нэгдүгээр ангийн сурагчид бүртгэлдээ хамрагдаж чадахгүй байна
А.Гарамханд: Хаягийн зөрчлөөс үүдэн нэгдүгээр ангийн сурагчид бүртгэлдээ хамрагдаж чадахгүй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.