Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Гарамханд: Хаягийн зөрчлөөс үүдэн нэгдүгээр ангийн сурагчид бүртгэлдээ хамрагдаж чадахгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 14 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрөөс /2022.08.19/ нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийг E-mongolia цахим хуудсаар хийж эхэлсэн. БШУЯ-ны мэдээлснээр элсэгчид өөрийн харьяаллын тойрог дахь сургуульд хамрагдах бөгөөд түр оршин суугчийн хаягаар сургуульд хамрагдах боломжгүй буюу зөвхөн үндсэн хаягийн дагуу элсэх боломжтой юм. Гэвч хаягийн зөрчлөөс үүдэн зарим эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлж чадахгүй байгаа аж.

Уг асуудлаар иргэн А.Гарамханд манай редакцад хандсан юм.

Тэрбээр "Манай үндсэн хаяг Хан-Уул дүүрэгт харьяалалтай. Харин Баянгол дүүрэгт түр оршин суудаг. Түр оршин суудаг нь үнэн гэдэг бичиг хорооноосоо аваад нэгдүгээр ангид орох хүүхдээ бүртгүүлэх гэсэн боловч миний хүүхдийг сургуульд орох боломжгүй гэлээ. Сургуулийн зүгээс зөвхөн e mongolia-д бүртгүүлсэн хүүхдүүдээ авч байгаа гэсэн.

Манай бусад хүүхдүүд Баянгол дүүрэгт буюу түр оршин суух хаягийнхаа дагуу сургуульд сурдаг. Гэтэл энэ жил сургуульд орох хүүхдээ бүртгүүлж чадахгүй байна. Боловсролын яамтай холбоо барихад мөн л үндсэн хаягийн дагуу элсэгчдийг бүртгэнэ, та нар нүүдэллэж амьдрах ёсгүй гэх утгатай зүйл хэлсэн.

Хүн ямар ч асуудалтай байж болно. Хөдөө орон нутгаас ирж амьдардаг, байр түрээсэлж тусдаа амьдардаг гээд олон асуудал байгаа. Энэ бол Үндсэн хуульд заасан хүүхдийн сурч боловсрох, амьдрах эрхийг нь хязгаарлаж байгаа зүйл. Энэ зохицуулалт нь үндсэн хуультайгаа авцалдахгүй байна." гэв.

Салбар яамны зүгээс элсэгчид өөрийн харьяаллын тойрог дахь сургуульд хамрагдах бөгөөд түр оршин суугчийн хаягаар сургуульд хамрагдах боломжгүй гэдгийг өмнө мэдээллэж байсан. Гэтэл бүртгэлийн өдөр болоход эцэг эхчүүд хаягийн зөрчлөөс үүдэн хүүхдээ бүртгүүлж чадахгүй хэвээр байгаа юм.

Шүүгчийн сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлжээ
Шүүгчийн сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.