Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын тархалтын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн нийтэд сүүлийн 24 цагийн дотор 213 улсад бүртгэгдэж 3.2 сая хүн халдвар авч, 227 мянган хүн нас барж, 1 сая орчим хүн эдгэрч, 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Манай улсын хувьд Ковид-19 халдварын 38 тохиолдол бүртгэгдсэн.Үүнээс 10 өвчтөн эдгэрч, 28 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 1 сарын 9-нөөс хойш 302 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 5310 хүн ажиглалт тусгаарлалтанд авч хяналт тавьсан.
Өчигдөр 284 хүн ажиглалтнаас гарсан. Манай улсын иргэдийн хувьд дулаарсан учир хүүхдүүд гадаа тоглох, ундаа дамжуулан уух нь харагдаж байна. Халдвар шүлсээр дамждаг учир хүн бүр өөрийн аяга, халбага, ариун цэврийн хэрэглэлтэй байхыг анхааруулж байгаа. Иймд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг алдахгүй дагахыг анхаарууллаа.
Дэлхий эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захиралын анхааруулж байгаагаар дэлхийн тархлаажуулалтын долоо хоног тохиож байна. Улаан бурхан, сахуу, саа зэрэг халдварт өвчин тархах магадлал өндөр байдаг. Тиймээс заавал вакцинжуулалтанд орохыг анхаарууллаа.