Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБ-Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-301 тусгай үүргийн онгоц 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч тандалт хийхээр нислэгийн багт орж явлаа. ОМ-301 нислэгийн нийт 224 зорчигч, нислэгийн багийн бүрэлдэхүүний биеийн халууныг термо-камераар хэмжиж эрүүл мэндийн хуудас бөглүүлж авч тандалт хийж ажиллалаа.

Тандалтын явцад халуунтай /+37 хэмээс дээш/ болон өвчний шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна
Олон улсын стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна
 
Баянхошууны гудамж дахь “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх автозамыг түр хааж, засна
Баянхошууны гудамж дахь “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх автозамыг түр хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.