Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан хотод бэлгийн мөлжлөгийн эсрэг “Мөрөөдлийн шүхэр“ нээлттэй өдөрлөг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Дархан хотод хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аяны хүрээнд Дархан хотын “Дархан 50” цогцолборт хүүхэд залууст зориулсан нээлттэй өдөрлөгийг наймдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгт:

  • Мэдлэг сорих сонжоо, сонирхолтой туршилтууд
  • Зөвлөгөө мэдээллийн булан
  • VR үзвэр
  • Видео үзвэрийн булан
  • Фото булан
  • Open mic зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах замаар гэмт хэргийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.

“Мөрөөдлийн шүхэр” аяныг Нидерланд Улсын засгийн газрын санхүүжилтээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран “Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд нээлттэй өдөрлөгүүдээс гадна олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх видео контентууд, зурагт хуудас зэргийг түгээн мэдээллийн боловсролыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

2021 онд зохион байгуулсан “Мөрөөдлийн шүхэр-1” аяны хүрээнд давхардсан тоогоор 26 сая удаагийн цацалт хийж, 9 видео, 30+ төрлийн зурагт хуудас түгээн, сэтгүүлчдэд зориулсан 2 удаагийн сургалт зохион байгуулж, 10 нийтлэл бэлтгэн хүргэсэн бөгөөд аяны үеэр алга болсон 12 хүүхэд эсэн мэнд олдож байжээ.

Шахмал түлш борлуулах ажилтныг сонгон шалгаруулж авна
Шахмал түлш борлуулах ажилтныг сонгон шалгаруулж авна
 
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.