Холбооны Мөрдөх Товчоо АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын хувийн эзэмшилд нэгжлэг явуулж, их хэмжээний нууц материалыг хураан авсан байна. Энэ талаар баасан гарагт мэдээлсэн ба хураан авсан материалуудынхаа жагсаалтыг олон нийтэд танилцуулжээ.
Үүнд, 11 багц материал байсны зарим нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотойн дээр гадагш задарвал маш ноцтой хохирол учруулж болзошгүй гэсэн ангилалд багтаж байгаа материал аж.
Хэрвээ прокурорууд Трампыг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгавал тав хүртэл жил шоронд хоригдох юм.