Шүлхий өвчний тархалт хэд хэдэн аймгийн сумдад бүртгэгдээд байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр нийт 359,493 мал өвчлөөд байгаагаас 708 нь хорогдсон байна.
Харин нийт өвчилсөн малын 358,343 нь өвчний шинж тэмдэг арилсан байгаа бол үлдсэн 442 нь тусгаарлалтад байгаа а. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Иймд малчид та бүхэн малаа олноор өвчилж, хорогдсон тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад 12 цагийн дотор мэдэгдэж, малын өвчнийг эрт илрүүлж, өвчний халдвар тархалтаас урьдчилан сэргийлээрэй.