Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сансар судлалаар ОХУ-тай хамтарна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оросын холбооны улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг үйл явдлыг Орос-Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын албан ёсны уулзалтаар, хоёр улсын сансрын салбарын хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлэх санал дэвшүүлсний дагуу ийнхүү цахимаар зохион байгуулсан юм.

Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Сансрын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, ОХУ-аас Роскосмос улсын үйлдвэрийн газрын, Олон улсын хамтын ажиллагаа харицсан ерөнхий захирлын орлогч Савельев Сергей Валентинович нар гарын үсэг зурлаа.

"Оролцогч талууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах, Монгол Улсын анхны эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэн хөөргөх, хоёр орны сансар судлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм" гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

‎5 хүн, зогсож буй хүмүүс ба ‎"‎க "харилцан ойлголцлын санамж бичигт гарын усэг зурах арга‘ хэмжээ" "церемония подписания меморандума o взаимопонимании" صف لمف улаанбаатар 2022 москва ROSCOSMOS‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

10 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

НДШ-ийн буцаан олголтоо аваагүй иргэд НДЕГ-т хандаарай
НДШ-ийн буцаан олголтоо аваагүй иргэд НДЕГ-т хандаарай
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.