Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙ: Нөхөр маань намайг өөр хүнтэй бэлгийн харьцаанд оруулж, бичлэг хийж авдаг байсан. Ийм зүйлээс таашаал авдаг гэж хэлсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

БНСУ-д Монгол Улсын иргэн нэгнээ дарамталж жилийн хугацаанд бусадтай хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд оруулдаг байсан байж болзошгүй хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл хохирогч эмэгтэй Гадаад иргэдийн эрхийг хамгаалах төв ТББ-д хандахдаа ийнхүү ярьжээ.

Тэрбээр "БНСУ-д ирээд ажиллах хугацаандаа нэг хүнтэй танилцаад, удалгүй бид нэг гэрт орсон. Эхний жилүүдэд үнэхээр сайн ханддаг байсан. Гэрийнхэнтэйгээ ч танилцуулсан. Удалгүй намайг согтуу байхад өөр хүнтэй бэлгийн харьцаанд оруулж, тэр бичлэгийг нь хийгээд хадгалаад авчихсан байсан. Тэрийг нь ч би мэдээгүй байсан. Тэр надад хэлэхдээ "Би чиний бичлэгийг хийчихсэн. Ийм зүйлээс таашаал авдаг. Тиймээс би дахин ийм зүйл хүсэж байна гэсэн. Хэрвээ тэгэхгүй бол би чамайг ална гэж дарамталдаг байсан. Чи бичиг баримтгүй учраас яаж ч чадахгүй. Монголд байгаа ар гэрийг маань байнга дарамталдаг болсон. Хүүхдүүдээ, гэр бүлээ эрсдэлд оруулахгүйн тулд би тэр хүний хүссэн бүхнийг нь хийсэн. Сүүлдээ би зугатаадаг болсон.

Нэг удаа намайг алах гээд дайрсан. Би шат уруудаад зугатаахдаа гар утсаа үлдээчихсэн байсан. Тухайн утас дээр тэр хүний намайг өнгөрсөн хугацаанд яаж дарамталж, хүчирхийлсэн бүх л баримт байсан юм. Цагдаа дуудуулж, утсыг минь авч өгөхийг хүссэн. Бичиг баримтгүй учраас би цагдаа нараас зугатаасан. Гэтэл хэд хоногийн дараа над руу нөгөө хүн маань залгахдаа "Үр хүүхдийг чинь нэг нэгээр нь ална. Охин хүүхэд рүү чинь хүн явуулж хүчиндүүлнэ гэж хэлсэн. Би арга ядаад танай байгууллагад ирж байна" гэж ярив.

Гадаадад сурах хүсэлтэй залууст мэдээлэл өгөх  “Боловсролын өдөрлөг“ өнөөдөр болно
Гадаадад сурах хүсэлтэй залууст мэдээлэл өгөх “Боловсролын өдөрлөг“ өнөөдөр болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.