Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадад сурах хүсэлтэй залууст мэдээлэл өгөх “Боловсролын өдөрлөг“ өнөөдөр болно

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
1 минут 12 секунд

Олон улсын залуучуудын өдрийг тохиолдуулан Хилийн чанад дахь оюутан залуучуудын холбооноос анх удаа боловсролын өдөрлөгийг өнөөдөр /2022.08.12/ зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгийн зорилго нь гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй залууст тухайн оронд суралцаж буй оюутны төлөөллүүд хувийн туршлагаас хуваалцах юм. Мөн тэтгэлэг, амьдрах орчны талаар үнэн зөв, бодит мэдээлэл өгч туслах зорилготой зохион байгуулж байна.

Мэдээлэл өгөх холбоод:

  • ОXУ дахь Монгол оюутны холбоо
  • Польш дахь Монгол оюутан залуучуудын холбоо
  • БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо
  • Тайвань дахь Монгол Оюутан, Залуучуудыг дэмжих холбоо
  • Турк даxь Монгол оюутны xолбоо
  • Украин дахь суралцагч болон төгсөгчдийн холбоо
  • Унгар дахь Монгол Оюутны Холбоо
  • Чех улсад суралцагч оюутан залуучуудын холбоо
  • Бээжин хот дахь Монгол оюутны холбоо
  • Япон дахь Монгол Оюутны Холбоо

Өдөрлөг өнөөдөр 14:00-18:00 цагийн хооронд Мэдээлэл, технологийн үндэсний паркт үргэлжилнэ. Гадаадын их дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутан,залуучуудад нээлттэй.

БНСУ-д монгол иргэд нэгнээ дарамталж, бусадтай хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд оруулдаг байсан байж болзошгүй хэрэг гарчээ
 
Өнөөдөр нийслэлд 4 хэмийн дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.