Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөүл хотод “Parasite” кинонд гардаг подвалын байруудыг орон сууцны зориулалтаар ашиглахыг хориглолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

БНСУ-д их хэмжээний аадар бороо орсны улмаас амиа алдагсдын тоо 11 болж, найман хүн сураггүй алга болоод буй. Уг борооноор 3,700 гаруй барилга үерийн усанд автжээ.

Мөн Сөүл хотын захиргаа энэ долоо хоногоос эхлэн ийм төрлийн подвалтой байшинд барилгын зөвшөөрөл олгохоо зогсоож, одоо байгаа орон сууцуудыг аажмаар өөрчлөх шийдвэрт хүрчээ.

“Parasite” кинонд гардаг уг байрнуудыг ихэвчлэн орлого багатай хүмүүс түрээсэлдэг. Оскарын шагналт киноны дараа хотын захиргаа хагас подвалын орон сууцанд амьдардаг 1,500 өрхөд амьдрах орчныг нь сайжруулахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэж байв.

Албан ёсны тоо баримтаас үзвэл 2020 онд Сөүл хотод 200 мянга орчим ийм төрлийн подвалыг орон сууцны зориулалтаар ашиглаж байжээ. Энэ нь нийслэлийн нийт өрхийн таван хувийг эзлэх дүн аж.

Эх сурвалж: BBC

БОАЖЯ: 70 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна
БОАЖЯ: 70 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.