Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ: 70 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна

Ангилал
Нийгэм
Хэзээ
Унших
1 минут 31 секунд

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх асуудлуудаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан даалгавар гаргасан. Энэ ажлын хүрээнд албаныхан сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, борлуулалтын цэг нэмж байгуулах зэрэг чиглэлээр 7 хоног бүр ”Таван толгой түлш”ХХК-ийн Баруун, Зүүн үйлдвэрт ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн, мидлингийн 100 мянган тн нөөц бүрдүүлжээ. Мөн борлуулалтын цэгүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд 08 сарын 25 гэхэд бэлэн болгохоор төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна.

Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалт бүхий өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж, мидлинг татан авалтыг төмөр замаар тээвэрлэх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна.

Ирэх 09 сарын дунд үеэс эхлэн уг төмөр замаар түүхий эд тээвэрлэн, үйлдвэрийн хашаанд шууд буулгах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Д.Ганбат: Их зардалтай хүлээн авалт хийж, цүнх баригч, мөнгөөр угждаг троллуудаа дайлах нь хэрээс хэтэрсэн зүйл
 
ХОХИРОГЧИЙН ДҮҮ: Эмч нар ахын маань гавлын ясны хагархайг бидэнд баримт болгон өгсөн, одоогоор биеийн байдал маш хүнд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.