Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Их зардалтай хүлээн авалт хийж, цүнх баригч, мөнгөөр угждаг троллуудаа дайлах нь хэрээс хэтэрсэн зүйл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 49 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намаас НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарын айлчлалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат " Манай улс хоёр хөрш улстайгаа найрсаг харилцаатай орон. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогыг байнга баримтлах ёстой. Ялангуяа санхүүгийн болон эдийн засгийн хоригт ямар нэг байдлаар орж болохгүй. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын айлчлал болсон харин Засгийн газраас мэдээлэл бага өгч байна. ОХУ-ын цэргүүд манай улсад хээрийн сургуулилт хийж байгаа. Энэ талаар Засгийн газар мэдээлэл өгөхгүй байгаа учир зөвхөн ОХУ-ын хэвлэлээс мэдээлэл авч байна. Энэ сургуулилтыг хэзээ дуусах эсэхийг тодорхой болгож өгөх ёстой.

Айлчлалын хувьд маш чухал айлчлалууд болсон. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын үр дүнд манай улс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хөдөлгөх, нүүрс экспортлох зэрэг чухал асуудлуудыг ярилцлаа. Харин бидний хүлээж байсан Хятадын своп хэлцлийг хойшлуулах, эрчим хүчний тав дахь эх үүсвэр зэрэг асуудлууд тодорхойгүй хэвээр үлдлээ.

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш маш их ажлын хажуугаар айлчлал хийсэн нь манай дипломат албаны олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Энэ айлчлалаар эрчим хүчний хараат байдлаасаа салах нт зүйтэй гэж ярьсан байгаа. Үүнд талархаж байна.

Нөгөөтээгүүр бид эдийн засгийн хөгжил, дэвшилгүй 10 гаруй жилийг өнгөрүүлсэн. АН-ын зүгээс том төслүүдийг яаралтай хөдөлгөж, ард түмний эрх ашигт нийцүүлж ажиллах ёстой.

Энэ зун наадмууд сайхан болж өнгөрлөө. МУ-ын Ерөнхийлөгчийн Чингис хааны хөргийг залах зарлигийг АН нам дэмжиж байна. Гэхдээ ардчилсан хувьсгалаар ийм боломжтой болсон гэдгийг мартаж болохгүй.

Улсын наадам ард түмний баяр цэнгэл болохоос хэдэн дарга, троллуудыг төсвийн мөнгөөр угждаг зүйл биш. Маш их зардалтай хүлээн авалт хийхдээ ковидын үеийг давж гарсан эмч, сувилагч нараа авчрах байтал цүнх баригч, мөнгөөр угждаг троллуудаа дайлах нь хэтэрсэн үйл ажиллагаа" гэв.

БНАСАУ-ын удирдагч Кин Чен Ун ковид-19-ийн эсрэг ялалт байгуулснаа зарлажээ
БНАСАУ-ын удирдагч Кин Чен Ун ковид-19-ийн эсрэг ялалт байгуулснаа зарлажээ
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.