Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийслэлийн дөрвөн дүүргийн хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар боллоо“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн хүртээмжийн талаар мэдээлэл хийлээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өнгөрсөн хавар төсвийн мөнгөнөөс 100 орчим тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжид зориулахаар Засгийн газраас баталсан. Сүүлийн 2 сар Боловсролын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, дүүргийн хороодтой хамтран ажилласны үр дүнд нийслэлийн 4 дүүргийн хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломж бүрдлээ.

Монгол Улсын хэмжээнд 303 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүд байдаг. Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянган хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгүүд 102 мянган хүүхдийг хүлээн авах чадалтай. Энэ жилээс бид албан ёсоор сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна. Сугалаанд оролцоод цоожтой хаалганы цаана үлддэг 34 мянга гаруй хүүхэд байсан.

Өмнө нь Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол , Сүхбаатар дүүргүүдийн хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагддаж чаддаггүй байсан. Энэ жилээс 100 хувь цэцэрлэгт хамрагдаж эхлэх дүүргүүд болох Сүхбаатар, Чингэлтэй, Багахангай, Багануур гэсэн 4 дүүрэг есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны дотор бүх хүүхдээ бүртгэж авна" гэв.

Мөн тэрбээр "Хувийн цэцэрлэгүүд тойргийн хүүхдүүдээ авбал хувьсах зардлыг төрийн цэцэрлэгээс хоёр дахин нэмж өгнө. Энэ хүрээнд хувийн цэцэрлэгүүд нэмж, 10272 хүүхдийг авахаар болж байна. Гэр цэцэрлэгт одоогийн байдлаар 240 хүүхэд нэмэлтээр авна. Энэ нь алслагдсан гэр хороололд хэрэгжиж байгаа. Цаашдаа цомцог гэрээр солих болно. Байгууллагын цэцэрлэгт 1000 орчим хүүхэд хамруулахаар төлөвлөж байна.

Шинээр ашиглалтад орж буй цэцэрлэгт 3000 гаруй хүүхэд хамруулна. Хүүхэд харах үйлчилгээгээр 2000 гаруй хүүхэд хамруулна. Цэцэрлэгт элсүүлэх хүсэлт авах ажил маргааш буюу энэ сарын 10-наас эхэлж байна. 3 үе шаттайгаар явагдана. Хамран тойрох тойргийг нь эргэн мэдэгдэх болно" гэв.

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дээрх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой аж. Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулах юм. Үүнд:

- Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах хугацаа- 2022.08.10- 2022.08.24,

- Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах хугацаа- 2022.08.25- 2022.08.26,

- Элсэн орсон суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах хугацаа 2022.08.26- 2022.09.09-ний хооронд тус тус болно.

Л.Энх-Амгалан: Тойргийн бус хүүхэд авсан сургууль, цэцэрлэгийн захирал, багш эрхлэгч нарт арга хэмжээ авна
Л.Энх-Амгалан: Тойргийн бус хүүхэд авсан сургууль, цэцэрлэгийн захирал, багш эрхлэгч нарт арга хэмжээ авна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.