Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Тойргийн бус хүүхэд авсан сургууль, цэцэрлэгийн захирал, багш эрхлэгч нарт арга хэмжээ авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

БШУЯ-наас цэцэрлэг, сургуулийн хүртээмж, бүртгэл, элсэлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хувийн цэцэрлэгүүд тойргийн хүүхдүүдээ авбал хувьсах зардлыг төрийн цэцэрлэгээс хоёр дахин нэмж өгнө. Энэ хүрээнд хувийн цэцэрлэгүүд нэмж, 10272 хүүхдийг авахаар болж байна. Гэр цэцэрлэгт одоогийн байдлаар 240 хүүхэд нэмэлтээр авна. Энэ нь алслагдсан гэр хороололд хэрэгжиж байгаа. Цаашдаа цомцог гэрээр солих болно. Байгууллагын цэцэрлэгт 1000 орчим хүүхэд хамруулахаар төлөвлөж байна.

Шинээр ашиглалтад орж буй цэцэрлэгт 3000 гаруй хүүхэд хамруулна. Хүүхэд харах үйлчилгээгээр 2000 гаруй хүүхэд хамруулна. Цэцэрлэгт элсүүлэх хүсэлт авах ажил маргааш буюу энэ сарын 10-наас эхэлж байна. 3 үе шаттайгаар явагдана. Хамран тойрох тойргийг нь эргэн мэдэгдэх болно.

Эцэг эхчүүд оршин суугаа хаягаа цэгцлэх шаардлагатай. Имонголиа цахимаар бүртгэж байгаа тул онцгойлон анхаарах хэрэгтэй. Цоожтой хаалганы цаана үлддэг 34000 гаруй хүүхдээс 26 мянгийг нь цэцэрлэгт бүрэн хамруулж байна. Үлдсэн 7000 гаруй хүүхдийг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор багтааж шийднэ. Хүүхэд бүр оршин суугаа хаягийнхаа харъяаны цэцэрлэгт сургуульд хамрагдах ёстой. Ингэснээр түгжрэл дагаж буурна. Хамран сурах тойргийн асуудалд авлигын сүлжээ байсан. Үүнийг нуухгүй. Тиймээс АТГ, ХЗДХЯ-тай хамтарч ажиллана. Бүртгэлийг нээлттэй ил тод явуулна. Ямар нэгэн байдлаар тойргийн бус хүүхэд авсан сургууль, цэцэрлэгийн захирал, багш эрхлэгч нарт арга хэмжээ авна" хэмээлээ.

Сануулахад, Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дээрх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой аж. Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулах юм. Үүнд:

- Сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт хүлээн авах хугацаа- 2022.08.10- 2022.08.24,

- Хүсэлтийг хүлээн авч цэцэрлэгт хуваарилах хугацаа- 2022.08.25- 2022.08.26,

- Элсэн орсон суралцагчдын бүртгэлийг баталгаажуулах хугацаа 2022.08.26- 2022.09.09-ний хооронд тус тус болно.

БШУЯ: Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг МАРГААШААС хүлээн авч, энэ сарын 25-26-нд хуваарилна
БШУЯ: Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг МАРГААШААС хүлээн авч, энэ сарын 25-26-нд хуваарилна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.