Дорноговь аймгийн Хөвсгөлийн Хатанбулаг суманд өчигдөр /2022.08.01/ өдрийн 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсны улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарчээ. Тодруулбал, шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн 0168 дугаар ангийн 5, 8 дугаар заставын 5 ханатай 4 гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрсэн бөгөөд мөндөрт иргэн А-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Л-ын “Харриер” загварын суудлын автомашинуудын шил хагарсан тухай мэдээллийг Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Түр зуурын шороон шуурганы улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.