Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жимс түүхээр гараад сураггүй болсон эмэгтэйг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт “Дулаанхан" ууланд өнгөрөгч долдугаар сарын 29-ний өдрийн 10 цагийн орчимд гурван том хүн, нэг хүүхэд жимс түүхээр гараад нэг хүн нь бусдаасаа төөрч, сураггүй болсон тухай дуудлагыг долдугаар сарын 30-ны өдрийн 17:10 цагт /17:30 цагт/ бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид ар гэрийн хамтаар 17:37 цагт гарч, Орхон аймгийн харьяат иргэн 40 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг 19:20 цагаас эхлэн зохион байгуулсан байна. Эрэн хайх ажиллагааны дүнд “Алантын-Ам” гэдэг газарт айлын өвөлжөөнөөс 20:40 цагт эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Б.Бямбадорж: Сүүлийн 24 цагт коронавирусийн 468 тохиолдол бүртгэгдлээ
Б.Бямбадорж: Сүүлийн 24 цагт коронавирусийн 468 тохиолдол бүртгэгдлээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.