Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: Сүүлийн 24 цагт коронавирусийн 468 тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 29 секунд

Б.Бямбадорж

Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж : "Нийслэлийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээний зэрэгцээ томуу төст өвчний тусламж үйлчилгээ, Ковид-19-ийн хариу арга хэмжээ зохион байгуулахын дээр нийт иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулах гэхчлэн үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлж, ачаалал ихтэй байна.

Сүүлийн 24 цагийн дотор улсын хэмжээнд 468 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Улаанбаатар хотод 518942 хүнд Ковидын халдвар батлагдсан мэдээ гарчээ. Сүүлийн үед дэлгэрээд буй “Омикрон ВА.4: ВА.5” хувилбарын хувьд халдварлах нууц хугацаа богино, халдвар тараах чадвар өндөртэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн ч эрсдэлт бүлгийн хүн ам олноороо зэрэг өвдөх эрсдэлтэй байна" хэмээлээ

Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын суурин 12 цэг, явуулын хоёр цэг нийслэлд ажиллаж байна. Явуулын цэг нь Сүхбаатарын талбай болон Шангри-Ла худалдааны төвд ажиллаж буй юм. Нийслэлийн хэмжээнд 24 цагийн турш ажилладаг 40 эмийн сан ажиллаж байгааг дурдлаа.

Гар аргаар алт олборлогч иргэд уурхайн шороо угаах төхөөрөмжөөс шороо хулгайлжээ
Гар аргаар алт олборлогч иргэд уурхайн шороо угаах төхөөрөмжөөс шороо хулгайлжээ
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.