Байшин шатаж, түймэрт 1-5 насны гурван хүүхэд өртөж нас баржээ. Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумын Шинэ нисэхийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 28-ны өдрийн 11:00 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай иргэн З-ын 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг бүрэн унтраасан аж. Харамсалтай нь, гал түймэрт Б/5 настай, эмэгтэй/, Т/3 настай, эрэгтэй/, Г/1 настай, эмэгтэй/ нар өртөж нас баржээ.
Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч мөн өдрийн 19:10 цагт очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажилласан байна.