Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ UBN: БНСУ-д эмчлүүлэх бүх зардлыг нь даан 23 настай залууг хөл дээр нь босгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 15 секунд

May be an image of 5 people, people standing and indoor

БНСУ-д эмчлүүлэх бүх зардлыг нь даан 23 настай залууг хөл дээр нь босгожээ. Д.Баяржаргалын хувьд 2019 онд автын осолд орж Монголд сүүж хадуулах, дунд чөмөг хадуулах, дотор эрхтний мэс засал зэрэг удаа дараалан олон мэс засалд орж гурван жилийн турш эмчилгээ хийлгэсэн боловч монголд шийдэх боломжгүй мэс засал үлдээд байсан аж. Ингэхдээ шээсний сувгийн холбох мэс засал боломжгүй хэмээн гуурс зүүлттэй амьдрахаас өөр аргагүй байсан байна.

БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан монголд очин ажиллах хүрээндээ түүнийг олж илрүүлэн бүрэн эмчлэх боломжтой хэмээн үзсэн ба Бундан Жэсэн нэгдсэн эмнэлэг, Соннам хотын захиргаа хамтран түүний эмчилгээ зардал, ирж буцах онгоцны зардал болон урсгал зардлыг бүрэн дааж эмчилгээ хийж өгөхөөр болсон байна.

Ийнхүү Дамо байгууллагын тусламжтайгаар Д. Баяржаргал энэ сарын 6-нд Солонгос улсад очин 2 том мэс засалд оржээ. Түүний эхний мэс засал 8 цаг үргэлжлэн амжилттай хийгдсэн байна.

May be an image of 2 people, people standing, hospital and indoor

Монголд ослын гэмтлээс хугарсан ясыг хадсан хадаас хэдэн хэсэгт үений зөөлөн эд болон ясанд үрэвсэл үүсгэсэн байсан нь сэдрээд өвдөлт өгсөн байна. Энэ хэвээрээ байвал цаашид хөдлөхөд хүндрэлтэй байсан тул төлөвлөгдөөгүй байсан хоёрдох мэс заслыг хийж 4 цаг үргэлжилсний эцэст амжилттай дууссан байна.

Одоогоор Д. Баяржаргалын биеийн байдал маш сайн байгаа бөгөөд ийнхүү гурван жилийн дараа хэвийн өөрөөрөө бие засах боломжтой болж бүрэн эдгэрээд байгаа юм.

-Д.Баяржаргал: Ослын дараа надад цаашид хэрхэн амьдрах вэ гэдэг бодол төрдөг байсан-

May be an image of 3 people, people standing and indoor

Д.Баяржаргал "Сун Жуан Хуан эмч намайг эдгэрэх боломжтой үнэ төлбөргүй мэс засал хийж өгье гэхэд үнэхээр их баярлаж урам зориг орсон. Солонгос улсад мэс засалд орох боломжийг олгосон Дамогийн залуус болон Жэсэн эмнэлэг, Соннам дүүргийн захиргааны хамт олонд баярлалаа.

Цаашид шамдан суралцаж мундаг боловсон хүчин болно" хэмээсэн юм.

Харин БНСУ-н Бундан Жэсэн эмнэлгийн урологийн эмч Сун Жон Хуан "Анх өвчтөнг үзээд дөнгөж 23 настай залуу хүүхэд насаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэмээн амьдрана гэдэг үнэхээр харамсалтай санагдсан. Түүний урд маш их гэрэл гэгээтэй зам байна. Тэр амжилттай суралцан эх орондоо хэрэгтэй мундаг боловсон хүчин болох хэрэгтэй. Мөн найз охинтой ч болох хэрэгтэй. Тиймээс түүнд туслахыг хүссэн" хэмээсэн юм.

Тэрбээр энэ 8 сарын эхээр эх орондоо ирэхээр болжээ.

Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монгол эмэгтэй багийг танилцуулж байна
Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монгол эмэгтэй багийг танилцуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.