Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Люксембургийн Их Гүнт улсын Эдийн засгийн Сайд Франз Фаё МУ-д айлчилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё тэргүүтэй төлөөлөгчид 7-р сарын 26-нөөс 31-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагаа, Хүмүүнлэгийн тусламжийн сайд бөгөөд Эдийн засгийн Сайд Ноён Франз Фаё тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Сангийн сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан, Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд, Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогт, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын харилцаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд ярилцлаа.

Монгол Улс Люксембургийн Их Гүнт Улстай 1976 онд дипломат харилцаа тогтоон Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Тухайлбал:

  • Банк санхүүгийн салбарын ажилтнуудын чадавхыг дээшлүүлэх төсөл
  • Зүрх судасны эрүүл мэндийн салбарын төсөл
  • Жирэмсэн эх болон нярайн эрүүл мэндийн салбарын төсөл
  • Батлан хамгаалах яам болон Онцгой байдлын газарт зориулсан төсөл гэх мэт хөгжлийн тусламжийн бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн.

Люксембургийн Засгийн газрын дэмжлэгээр манай улсын банк, санхүүгийн салбарын 1500 орчим мэргэжилтэн сургалтад хамрагдаж, 5 мэргэжилтэн магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын “Зүрх судасны үндэсний төв байгуулах” төслийг Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Сангийн яам

Маргааш Улаанбаатарт 19 хэм дулаан, аадар бороо орно
Маргааш Улаанбаатарт 19 хэм дулаан, аадар бороо орно
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.