Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Жэжү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах шийдвэр гараагүй, хэвийн нэвтрүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнгөрөгч зургаадугаар сарын 22-нд Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний тав нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарч, 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлдээд буй. Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг ба өнгөрөгч долоодугаар сарын 22-ноос эхлэн тус иргэдийг эрэн сурвалжилж эхэлсэн талаар тус улсын Цагаачлалын албанаас мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэдийн дунд Жэжү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эрсдлийг бий болгосон байж болзошгүй хэмээн болгоомжилж буй. Тус мэдээлэлд ГХЯ-наас "БНСУ-ын Хууль зүйн яам, Цагаачлалын албанаас Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй хэвийн нэвтрүүлж байгаа" гэлээ.

Завхан аймгийн Тэс суманд долоон настай унаач хүүхэд моринд чирэгдэж АМИА АЛДЖЭЭ
Завхан аймгийн Тэс суманд долоон настай унаач хүүхэд моринд чирэгдэж АМИА АЛДЖЭЭ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.