Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Коронавируст халдварын 228 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 937,971 болж нэмэгдлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 130 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 98 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тоо нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг амны хаалтаа хэрэглэхийг уриалж байна.