Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар ММС Энержи баг Дэлхийн Их дуулгын эрх авлаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

Хорват улсын Липик хотноо болсон ФИБА 3х3 Дэлхийн гранприд Монголын Улаанбаатар ММС Энержи баг амжилттай оролцлоо. Манай улсын баг D хэсэгт Хорват, ХБНГУ-ын багуудтай таарсан ба хэсгээсээ 1-р байраар гарсан.

Хасагдах шатанд "Токио 2020" олимпийн аварга Латвийн Рига багийг 21:15 харьцаатай хожиж дараагийн шатанд шалгарсан. Монголын баг Латвийн багийг Олимпийн аварга болсноос хойш 2 дахь удаагаа хожлоо.

Улмаар Semi Final-д Сербийн Лиман багтай таарч 10:18 харьцаатай хожигдож Дэлхийн гранпригийн гуравдугаар байранд шалгарч наймдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Швейцарийн Лузанн хотод болох ФИБА 3х3 Дэлхийн их дуулгын эрх авлаа.

Маргааш Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
Маргааш Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
 
Зам тээврийн ослын улмаас гуравхан сарын дотор 11 хүүхэд амь насаа алдаж, 198 хүүхэд гэмтжээ
Зам тээврийн ослын улмаас гуравхан сарын дотор 11 хүүхэд амь насаа алдаж, 198 хүүхэд гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.