Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цолмон: Ховд аймагт 21 цэрэг сүрьеэгийн халдвар аван эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Ховд аймгийн зэвсэгт хүчний 123-р цэргийн ангид сүрьеэгийн халдвар бүртгэгдэж, 21 цэрэг хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Тус асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач, эмч Б.Цолмон өглөө.

"Цэргийн төв эмнэлгийн хамтарсан баг "Ховд" аймгийн 123-р цэргийн ангид очиж ажиллаад ирсэн. Одоогийн байдлаар цэргүүдийн биеийн байдал хэвийн байна. 4-р сард тус ангид анхны өвчлөл бүртгэгдсэн. Биднийг очих үед нууц үе дээрээ явж байсан хэдий ч шинжилгээ хийж өвчлөлийн дэгдэлтийг хяналтандаа авсан. Цэргийн анги гэдэг нь өөрөө их өвөрмөц орчинтой амьсгалын замын өвчлөл үүсэх эрсдэлтэй байдаг. Зарим байлдагч нар ар гэрийн хүмүүсээсээ хавьтагч болсон тохиолдол бий. Ялангуяа Цэргийн насны эрэгтэйчүүдийн дунд сүрьеэгийн өвчлөл их байдаг" хэмээлээ

Мөн манай Улсын хувьд сүрьеэгийн өвчлөл өргөн тархсан. 100.000 хүн тутмын 700 гаруй сүрьеэтэй байна гэсэн судалгаа бий. Ялангуяа 15-30 насны эрэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр тархалттай байдаг байдаг талаар дурдлаа.

Олон хүн ам цугласан газраар амны хаалт зүүх, шүлс, цэрээ ил задгай хаяхгүй байхыг анхааруулж байна.

Гадил жимс устах аюулд оржээ
Гадил жимс устах аюулд оржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.