Дэлхий даяар хүнсэнд түгээмэл хэрэглэдэг гадил жимсний төрөл нь cavendish юм. Бидний хүнсэндээ өргөн хэрэглэдэг шар гадил. Гэвч сүүлийн жилүүдэд cavendish гадилийн ургац TR4 төрлийн мөөгөнцөр өвчинд өртөж ургац огцом буурч байгаа юм.
1950-аад онд гадил жимсний гол хэрэглээнд байсан gros michel төрлийг энэ мөөгөнцөр устгаж байжээ. Азаар cavendish төрөл байсан тулдаа гадил жимс хүнснээс гараагүй үлдэж чадсан байна. Латин Америкийн орнуудын хүнсэнд ихээр хэрэглэгддэг Plantain төрлийн гадил жимс хүртэл аюулд өртөөд байгаа аж.
"Tropical Race 4" (TR4) хэмээх энэ өвчин 20-р зуунд Ази, Австралид өргөн тархаж эхэлсэн боловч дэлхийн гадил жимсний гол нийлүүлэгч болох Өмнөд Америкт 2019 онд анх илэрсэн байна.
Мэргэжилтнүүд халдвартай ганцхан талбайн хөрсний жижиг ширхэглэл ч халдвар тархахад хүргэж болзошгүйг анхааруулж байна. Үүнээс гадна, ижил генийг ургамал өөр хоорондоо шилжүүлдэг тул өвчин хурдан тархдаг гэв.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, байгальд “Cavendish” шиг ургац ихтэй гадил жимсний сорт байхгүй байна. Үүнээс гадна, Ази, Африк, Америкийн олон оронд энэ жимс нь төмс, будаатай адил өдөр тутам хэрэглэдэг хүнс юм.
RIA Novost