Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элчин сайд Монгол, Америкийн хамтын ажиллагааны талаар ярилцав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд


Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД-ын орлогч Ж.Фриц-тэй видео хурал хийж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал хийгээд цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

Элчин сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын Засгийн газрын зүгээс шинэ коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар танилцуулж, манай талын энэхүү хүч чармайлтыг дэмжиж Америкийн талаас 1.2 сая ам.долларын тусламж үзүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс  чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Талууд ГХЯ, Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах ажлын бэлтгэлийн талаар ярилцсан бөгөөд коронавирусний тархалтын  нөхцөл байдал нь хоёр талын эдийн засаг, консулын хамтын ажиллагааны ач холбогдлыг илтгэж байна гэдгийг тэд нэгтэй тэмдэглэв.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль тавдугаар сарын 06-08-нд болно
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль тавдугаар сарын 06-08-нд болно
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.