Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль тавдугаар сарын 06-08-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд


“Ковид-19 халдварт цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллаж байна.

Тэрээр дадлага сургууль зохион байгуулахтай холбогдуулан Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, сургууль дадлага зохион байгуулах ажлын хэсгийн уулзалтыг зохион байгууллаа.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван үе шатны удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилготой тус дадлага сургууль 2020 оны тавдугаар сарын 06-08-ны өдрүүдэд болох юм.

Дадлага сургуульд Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ,  МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцож, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг үзүүлэх дадлага зохион байгуулж, коронавируст цар тахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлох юм.

Эх сурвалж: ЭМЯ

У.БИЛГҮҮН

Д.Нямхүү: Коронавирус халдварын 37 дахь тохиолдол бүртгэгдлээ
Д.Нямхүү: Коронавирус халдварын 37 дахь тохиолдол бүртгэгдлээ
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.