Сүүлийн жилүүдэд нүхэн жорлонг шинэчлэх ажил хот, хөдөөгүй өрнөж байгаа. Хэдийгээр хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөлөөллийг бууруулах ажил гэлээ ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг албаныхан онцолж буй. Учир нь шинэчлэл нэрийн дор тендерээр мөнгө “цохих” гэсэн нүүдэл байхыг үгүйсгэхгүй. Тэр дундаа шинэчилсэн гэх байгууламж нь хэдхэн жилийн насжилттай, түүгээр зогсохгүй “нүхэн” гэдэг хэлбэрээ өөрчилсөн төдий ажил хийж гэж шүүмжилж буй юм.
Ямартай ч нүхэн жорлонг шинэчлэх тендерүүд тасралтгүй зарлагдсаар байна.
Тиймээс уг ажилд зориулж БОАЖЯ-аас хэдэн төгрөгийн тендерийг хэзээ, хэдэн удаа зарласан бэ
гэдэг судалгааг хүргэе.
1. 2022 оны гуравдугаар сарын 2-нд 4.5 тэрбум төгрөгийн тендер зарласан. Уг санхүүжилтээр
-" Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сонгогдсон байршилд 1000 ширхэг гэр хорооллын нүхэн жорлон
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын сонгогдсон байршилд 1000 ширхэг гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажил
2. 2022 оны долоодугаар сарын 18-нд 4.5 тэрбум төгрөгийн тендер мөн зарласан. Уг санхүүжилтээр
Уг тендерээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын сонгогдсон байршилд 1000 ширхэг гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэхэд зарцуулах юм байна.
Энэ тендер нь өмнөх тендерээ дахин зарласан байхыг үгүйсгэхгүй.
3. 2021 оны тавдугаар сарын 24-нд 7 тэрбум 560 сая төгрөгийн тендер зарласан. Уг санхүүжилтээр
-Хан-уул дүүргийн сонгогдсон байршилд 1050 ширхэг гэр хорооллын айлын нүхэн жорлон
-Хан-уул, Баянзүрх дүүргийн сонгогдсон байршилд 1050 ширхэг гэр хорооллын айлын нүхэн жорлон
-Баянзүрх дүүргийн сонгогдсон байршилд 1050 ширхэг гэр хорооллын айлын нүхэн жорлон
4. 2021 оны долоодугаар сарын 8-нд мөн л 7 тэрбум 560 сая төгрөгийн тендер зарласан. Уг санхүүжилтээр
- Хан-уул, Баянзүрх дүүргийн сонгогдсон байршилд 1050 ширхэг гэр хорооллын айлын нүхэн жорлонг шинэчлэх ажлыг гүйцэтгэнэ гэж мэдээлсэн. Гэхдээ эл тендер нь өмнөх тендерийн сонгон шалгаруулалт дахин зарлагдсан байх талтай.
5. Дорноговь аймгийн Мандах сумын засаг даргын тамгын газраас 2021 оны арванхоёрдугаар сарын 7-нд 200 сая төгрөгийн тендер зарласан. Уг санхүүжилтээр орон нутаг дахь нүхэн жорлонг шинэчилнэ гэдгээс бусдаар аль сумын, хэчнээн өрхийн нүхэн жорлонг шинэчлэхэд зарцуулах талаар мэдээлэл дурдаагүй байсан юм.
Нэг үгээр хэлбэл, 2021 болон 2022 онд гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх тендер давхацсан байдлаар үзвэл, таван удаа зарлагдахдаа нийт 12 тэрбум төгрөгийг санхжүүжилттэй байхаар төсөвлөсөн байна.