УУХҮ-н дэд сайд О.Батнайрамдал түлш болон газрын тосны үйлдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын "Роснефт" компани дөрвөн сарын турш хэлэлцээр хийж байна. Үүнээс бодит үр дүн гарч байна. Нийт 120 мянган тонн АИ-92 шатахууныг 100 сая ам.долларын урьдчилгаа төлбөртэйгээр буюу тухайн үеийн зах зээлийн үеэс 30 хувийн хямдралтай авсан. Үүнээс харахад, нийт 36 сая ам.доллар буюу 110 тэрбум төгрөгийн бодит хэмнэл хийсэн. Энэ хэлэлцээрийн үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Лавровтой харилцан ярилцсан. Үүний үр дүнд АИ-92 шатахууныг энэ он дуустал өнөөдрийн 2390 гэсэн дүнгээр барих боломжтой болсон байгаа. Дизель түлшний хувьд 5 хувийн хөнгөлөлттэй авахаар болсон.
Дизель түлшний хувьд хувийн хэвшлийн санхүүжилттэйгээр Гашуун сухайт, Шивээ хүрэн боомт дээр шууд ирэх боломж бүрдэж байна.
Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийг 2025 онд бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр өссөн хэрэглээний буюу дотоодын хэрэглээний 56-60 хувийг хангах боломж бүрдэнэ" хэмээлээ