Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нямхүү: Коронавирус халдварын 37 дахь тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймагт коронавирусний нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэн тусгаарлагдсан. Одоогоор тандалт,судалгаа хийгдэж байна. Өчигдөр нийт 58 хүнд шинжилгээ хийсэн. Тандалт судалгааны зорилгоор 16 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Дархан уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн тэрэгний 28 жолоочид шинжилгээ хийсэн. Тэднээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14 хүнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ. Тус иргэн нь Москва хотод сурдаг оюутан. Ингээд Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 37 боллоо. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан 8 иргэн байна. Одоогоор ХӨСҮТ-д 29 хүн эмчлэгдэн хяналтанд байна. 

Хилийн чанад дахь монгол хүүхдэд хичээл зааж буй багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж эхэллээ
Хилийн чанад дахь монгол хүүхдэд хичээл зааж буй багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж эхэллээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.