Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дефолт зарласан Шри Ланка Улс шинэ Ерөнхийлөгчөө сонгох санал хураалт явуулна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 39 секунд

Шри-Ланка Улсын парламентын гишүүд шинэ Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулахаар болжээ. Учир нь тус улсын экс удирдагч эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн жагсаалаас болж улс орноо орхин дүрвэж, албан тушаалаасаа огцорсон билээ.

Одоогийн байдлаар түр удирдагчаар ажиллаж байгаа ерөнхий сайд Ранил Викрмесингхэ энэ албан тушаалд эрх баригч намаас нэр дэвшсэн бөгөөд дараагийн ерөнхийлөгч болох хамгийн магадлал өндөртэй хүнээр нэрлэгдэж байгаа аж.

Гэвч Ерөнхийлөгч Готабая Ражапаксаг огцорсны дараа эсэргүүцэгчид Ерөнхий сайдыг ч бас огцруулах шаардлага тавьжээ. Ерөнхий сайд Викрмесингхэгийн гол өрсөлдөгч нь сөрөг хүчний, тэрс үзэлтэй эрх баригч намын гишүүн Дуллас Алахаперума аж.

Парламентаас хэн сонгогдсон нь 2024 оны арваннэгдүгээр сард дуусах Ражапаксагийн бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах эрхтэй болно. Шри Ланка улс дампуурах эрсдэлтэй нүүр тулгарч, хоол хүнс, түлш болон бусад үндсэн хангамжийн хурц хомсдолтой тулгарсан. Тиймээс Олон улсын валютын сан тусламжийн багцын талаар гацсан хэлэлцээрийг үргэлжлүүлэхийн тулд тус улсад тогтвортой засгийн газар хэрэгтэй болжээ.

Нийт 225 парламентын гишүүн өнөөдөр /2022.07.20/ санал өгөх эрхтэй. Өрсөлдөгч Дуллас саналын талаас илүү хувийг авбал Ерөнхийлөгчийн албан тушаалыг шууд авна гэсэн үг.

Эх сурвалж: BBC

Нүхэн жорлонг шинэчлэх 4,5 тэрбум төгрөгний тендер зарлагджээ
Нүхэн жорлонг шинэчлэх 4,5 тэрбум төгрөгний тендер зарлагджээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.