"Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх" нэртэй нээлттэй тендерийг энэ сарын 18-ны даваа гарагт Байгаль орчин, аялал жуулчлалын яам зарлажээ.
Тендерийн нийт төсөвт өртөг нь 4.5 тэрбум төгрөг бөгөөд эх үүсвэр нь улсын төсвөөс гарах аж.
Тендерийг энэ сарын 25 -ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө баримт бичигт заасан журмаар ирүүлнэ хэмээн заасан бөгөөд тендерийн нээлтийг 2022 оны тус өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн "Техник, тоног төхөөрөмж худалдан авах нэртэй тендерийг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас энэ сарын 19-ний мягмар гарагт зарласан байна. Барааны өртөг 500 сая төгрөг бөгөөд эх үүсвэр нь орон нутгийн төсвөөс гарна.