Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ-аас ШТС-уудад шалгалт хийхэд ямар нэг зөрчил илрээгүй гэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

ШӨХТГ-т иргэдийн зүгээс ирүүлсэн гомдлын дагуу Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалт (дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтад Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах “Петровис ШТС-23”, XI хороонд байрлах “Тэс петролиум ШТС-91”, XII дугаар хороонд байрлах “МТ ШТС-14”, “Жаст ойл ШТС-11”, “Шунхлай ШТС-14”, Налайх дүүргийн I хороонд байрлах “МТ ШТС-152” шатахуун түгээх станцуудыг тус тус хамруулсан байна.

Ажлын хэсгээс "“Чулуун овоонд байрлах "Петровис" ШТС-аас АИ-92 автобензин худалдан авахад хийсэн. Тэгэхэд 45 литр ордог банкинд 48 литр бензин орсон гэж худал хэлж хий шахсан” гэх иргэний гомдлын дагуу шалгалт хийсэн байна. Шалгалт хийхэд АИ-92 автобензин MNS 3015:2014 стандартын дагуу зөрчилгүй, тухайн хэмжээндээ зааж, лац хөндөгдөөгүй хэвийн байна.

Түүнчлэн "Магнай трейд", "Шунхлай", "Петровис", "Тэс петролиум" компаниудын ШТС-уудад хяналт хийхэд шатахууныг заасан хэмжээнд бүрэн шахаж байсан бөгөөд ямар нэг зөрчил дутагдал илрээгүй.Зарим шатахуун түгээх газруудын хувьд гомдол маргааныг газар дээр нь шуурхай шийдвэрлэхэд хэрэглэх хэмжилтийн сав байхгүй, дотоод хяналтын баг ирэхийг хүлээж цаг алдах нөхцөл байдал байна. Иймд шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав тогтмол байлгах, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх талаар дотоод хяналтын журмаа сайжруулах, дотоод хяналтыг тогмол хийж байх талаар албан шаардлага хүргүүллээ" гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргажээ.

ИНФОГРАФИК: Наадмаас хойш коронавируст халдварын тохиолдол нэмэгджээ
ИНФОГРАФИК: Наадмаас хойш коронавируст халдварын тохиолдол нэмэгджээ
 
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.