Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өссөн байна. Харин өмнөх оны эцсээс 9.5 хувь, өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оноос 16.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 29.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээр нөлөөлсөн байна.
Харин 14.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.