Хорватын нийслэл Загреб хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн Гран При ангиллаар үргэлжилж байна.
Уг тэмцээнд 69 улсын 288 эрэгтэй, 215 эмэгтэй жүдоч оролцож байгаа. Харин эхний өдөр Монгол Улсын хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ. Тэмцээний -66 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Баянмөнхийн Нармандах хүрэл медаль хүртсэн бол -57 кг-д “Женко” клубийн тамирчин ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо хүрэл медаль хүртлээ.