Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг импичментийн асуудлаар буруутгах үндэслэлүүдийг Ардчилсан намынхан танилцууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Парламентийн доод танхим дахь Ардчилсан намынхны удирддаг Шүүх хороо Ерөнхийлөгч Дональд Трампд ял тулгах албан ёсны баримт бичгийг боловсруулсан нь түүнийг огцруулахад гол алхам болж байгаа юм.

Цагаан ордны төрийн тэргүүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, конгрессийн шалгалтын үйл явцад саад учруулсан гэх хоёр үндэслэл байгаа шүүх хорооны дарга Жерри Надлер мэдэгдсэн байна.

Бүгд найрамдах намын гишүүн Ерөнхийлөгч Дональд Трамп улс төрийн дотоод шалтгаанаар Украйнаас тусламж авсан гэж буруутгагдаад байгаа.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Хоган Гидли мэдээлснээр “Ерөнхийлөгч шүүх хуралд оролцохыг хүсэж буй” гэжээ. Ерөнхийлөгч Трамп “буруу юм хийгээгүй” гэж мэдэгдсээр байгаа бөгөөд импичментийн үйл явцыг “галзуурал” гэж тодотгоод байгаа.

Хэрвээ Шүүх байнгын хороо долоо хоногийн сүүлээр танилцуулсан зүйл заалтаа батлавал, Парламентийн доод танхимд өргөн барьж санал хураана.

Сөрөг хүчнийхэн голлож буй төлөөлөгчийн танхим өргөн барьсан зүйл заалтыг батлавал, Бүгд найрамдахчуудын тэргүүлж буй Сенатын танхимд төрийн тэргүүндээ хариуцлага хүлээлгэх эсэх шүүх хурал болох юм. Хурал ирэх нэгдүгээр сарын эхээр болох магадлалтай.

Эх сурвалж: BBC

 

 
WhatsApp-ыг ашиглан хүүхдийн хүчирхийлэл үйлдэгчид 11 орноос баривчлагдлаа
WhatsApp-ыг ашиглан хүүхдийн хүчирхийлэл үйлдэгчид 11 орноос баривчлагдлаа
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.