WhatsApp-аар дамжуулж хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зургууд, бусад хүчирхийллийн агуулгатай контентууд хуваалцдаг групптэй холбоотой 33 хүнийг баривчилснаа Испаний цагдаагийн газрын мэдээллээ.
Олон төрлийн хүчирхийллийг хэт харуулсан зургууд группийн гишүүдэд энгийн л үзэгдэл болсон байсныг бас дурдав.
Баривчилгаа гурван тивийн 11 орныг хамарснаас олонх болох 17 хүн Испаниаас баригдсан. Испаниас баривчлагдан шалгагдаж буй хүмүүсийн ихэнх нь 18-аас доош настай байсан бөгөөд үүнд 15 настай хүү багтаж байгаа юм.
Уругвай улсад хоёр хүнийг баривчилснаас нэг нь өөрийн охиныг хүчирхийлж, зургийг нь групп руу явуулсан ээж байв.
Өөр нэгэн тохиолдол нь группээс зураг татахаас гадна бусад гишүүдийг насанд хүрээгүй охидууд, ялангуяа цагдаад очих боломжгүй цагаачидтай холбоо тогтоохыг уриалсан 29 настай залууг баривчилсан.
Эх сурвалж: BBC