Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой болон өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад урамшуулал олголоо.
Тодруулбал, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалт, төлөвлөлт хариуцсан офицер, ахлах дэслэгч Ө.Мөнхбат, холбооны техникч, ахлагч О.Ганцоож, эргүүлчин, ахлах ахлагч Ж.Батсүх, Б.Ичинхорлоо, Б.Гүррагчаа, ахлагч Э.Сэнгэбаатар, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Мөнхтөр нарыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар “Хүндэт жуух” 200.000 төгрөгөөр шагнаж урамшуулжээ.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв