Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найзынхаа фэйсбүүкийг ашиглаж, бусдаас их хэмжээний мөнгө ЗАЛИЛЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас бусдын фэйсбүүкт хууль бусаар халдаж, улмаар уг фэйсбүүк хаягийг нь ашиглан нэр бүхий иргэнийг залилж “зээл” нэрээр мөнгө шилжүүлэн авсан иргэн А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Кибер орчинд хууль бусаар халдах/, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Залилах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, иргэн А нь 2020 оны 9 дүгээр сард иргэн Л-ийн фэйсбүүкт хууль бусаар халдаж, фэйсбүүкийнх нь найз иргэн Ц-тэй “Нэг тус гуйж болох уу, хэдэн төгрөг зээлэх боломж байна уу, 2, 3 хоног л болно тэгээд буцаагаад хийе” гэх зэргээр мессеж бичиж хуурч мэхлэн 700.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авчээ. Хэргийг шалгахад иргэн Л нь фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгээ хэт энгийн амархан байдлаар бүртгүүлсэн байсан нь бусдад хууль бусаар халдах боломжийг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Иймээс иргэдийг кибер халдлагад өртөхөөс сэргийлж, цахим орчин дахь аюулгүй байдлаа хамгаалан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Г.Сэлэнгэ: Осол байнга гардаг газруудыг жолооч нар МЭДЭЖ, СУДЛАХ ХЭРЭГТЭЙ
Г.Сэлэнгэ: Осол байнга гардаг газруудыг жолооч нар МЭДЭЖ, СУДЛАХ ХЭРЭГТЭЙ
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа