Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Коронавирус хүний хамрын хөндий, уушги, гэдэсний шимэгдүүлэх эсүүдийг бай болгон довтолдог“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

ЭМЯ-наас уламжлал ёсоор Ковид-19-ийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

"АНУ-ын Харвард болон Массачусетсийн их сургуулийн эрдэмтэн судлаачид коронавирус хүний хамрын хөндийн шүүрлийн эс, уушгины эс, гэдэсний шимэгдүүлэх эсүүдийг ихэвчлэн бай болгон довтолдог гэсэн судалгаа гаргасан байна. Үүнийг олж тогтоосноор коронавирусний эсрэг үр дүнтэй эм гаргаж авахад туслах чухал судалгаа боллоо хэмээн судлаачид үзэж байна" гэлээ.

Мөн тэрээр "Манай улсад амьсгалын аппаратын хүртээмж хангалттай байгаа. Тухайлбал, улсын хэмжээнд одоогоор нийт 425 амьсгалын аппарат ашиглаж байгаа. Саяхан шинээр  72 аппарат авсан. Дэлхийн банкны шугамаар дахиад 430 орчим аппарат авна" гэлээ.

Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2,7 сая хүн өвчилж, 190 мянган хүн нас барж, 740 гаруй мянган хүн эмчилгээ хийлгэн эдгэрчээ. Мөн дэлхий даяар 1,7 сая хүн уг өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа аж.

Эрдэнэс Таван Толгой улсын төсөвт 700  тэрбум төгрөгийн ашиг оруулжээ
Эрдэнэс Таван Толгой улсын төсөвт 700 тэрбум төгрөгийн ашиг оруулжээ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.