“ЭТТ” ХК-ийг нээлттэй ХК болгох эсэх талаар хэлэлцэх хуралдлаа. Одоогоор тус компани хаалттай ХК статустай байгаа тул 1072 хувьцааг эзэмшигч иргэд хувьцаагаа худалдах, өвлүүлэх боломжгүй байгаа юм.
“ЭТТ” ХК-ийн ТУЗ-ын дарга, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан үг хэлэв. Тэрээр нийт хувьцаа эзэмшигчид хуралдаа цахимаар холбогдохыг уриаллаа. Дараа нь ТУЗ-ийн гишүүн М.Баяраа хурлын дэгийг танилцуулав. Иргэд утсаар болон цахимаар асуулт асуух боломжтойг танилцууллаа. Хурлыг УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга даргалж байна.
“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2019 оны ажлын тайлангаа танилцуулав:
- Гадаад өр төлбөргүй ажиллалаа.
- 50 сая дахь олон 60 сая дахь нүүрсээ олборлов.
- 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой анхны төрийн өмчит компани болов.
- 1 их наяд, 80 тэрбум төгрөгийн ашиг олов.
- Улсын төсөвт 700 тэрбум төгрөгийн орлого оруулав. Улсын төсвийн татварын нийт орлогын 8 хувийг бүрдүүллээ.
- ISO 45000:2018 ISO 901:2014 ISO 14000:2014 стандартуудыг нэвтрүүлсэн нь уул уурхайн салбар дахь өрсөлдөх чадварт эерэгээр нөлөөлсөн.
- БНХАУ-ын нүүрний импортын 18 хувийг дангаараа бүрдүүлж байна. BHP зэрэг дэлхийн томоохон компаниудыг энэ үзүүлэлтээр тэргүүлэв.
- УБ-ыг утаагүй болгох ажлыг нийгмийн хариуцаланхаа хүрээнд санхүүжүүлэв. 118 тэрбум төгрөгийг “Таван толгой түлш” компанид олгов.
- 7000 хүнийг ажлын байраар хангаж байна.
2020-2021 онд хийх ажлууд:
Энэ онд нүүрсний болон хөрсний конверийн системтэй болно. Тоног төхөөрөмжүүдээ шинэчилнэ.
3 тэрбум 860 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүнийг коксын үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах, ус, эрчим хүчний хангамжаа шийдэх, авто болон төмөр зам барихад зарцуулна.
Энэ онд анх удаа ногдол ашиг олгоно. Ирэх сарын 1-нээс эхлэн ногдол ашиг тараана.
Цаашид уурхайг түшиглэн 110 мянган хүнтэй хот байгуулна. Одоо 24 мянган хүн ТТ ордод ажиллаж амьдарч байна.
“ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан:“Таван толгой түлш” компанийг санхүүжүүлснээр нийслэлийн агаарын бохирдлыг 55 хувиар бууруулав. “Таван толгой майнинг” ХХК-г компанийн харьяанд байгуулав.Компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Ц.Ганболд санхүүгийн аудитын тайланг танилцуулав. Тэрээр компанийн борлуулалт, ашиг өмнөх жилүүдэд хэд дахин өссөн гэж танилцууллаа. Мөн зардал нь өмнөх оноос 35 хувиар өсжээ. 308 тэрбум төгрөгийг АМНАТ-д төлжээ. Компанийн урт хугацаат өр төлбөр 43 тэрбум, богино хугацаат төлбөр 300 тэрбум төгрөг байна. Эдгээр нь өмнөх жилээс 10 хувиар өсжээ.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:компанийг нээлттэй ХК болгох асуудлыг дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх удирдамж илгээжээ. Учир нь дэлхий нийтээрээ КОВИД 19-ийн халдварын аюултай тэмцэж буй энэ өдрүүдэд “ЭТТ”-г нээлттэй ХК болгох нь ихээхэн эрсдэлтэй. Иймд тооцоо судалгааг сайтар хийн, дахин танилцуулах удирдамж илгээсэн байна.
"ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Бид 41 худалдан авагчтай. Тэднээс төлбөрийг нь урьдчилж авдаг тул нүүрсээ аваагүй ААН-үүдийнх өр төлбөр гэж бүртгэгдсэн. Түүнээс компанид өөр өр төлбөр байхгүй. Үндэсний аудитын газраас хийсэн үалшалатд зөрчилгүй гэж дүгнэсэн нь төрийн өмчит компаниуд дундаас анх удаа гарсан дүгнэлт юм.
Бид Парис хотод очиж, олон улсын менежментийн стандартыг нэвтрүүлсэн. Үүний үр дүнд төрийн өмчит компаниудын засаглалын үнэлгээг хийхэд 24 оноо авч байсан бол 35 оноогоор ахиулж, хамгийн өндөр үнэлгээг авсан. Энэ үнэлгээг Төрийн бодлого зохицуулалтын газраас гаргадаг юм.