Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголд эрдэмтэд Ковид-19-ийг судлах санхүүжилт авахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

ЭМЯ-наас ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, Ковид-19-тэй холбоотой мэдээллийг хүргэлээ. Энэ удаагийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Оюунсүрэн оролцож, дэлхийн судлаачдын коронавирусний талаарх сүүлийн үеийн судалгаа, шинжилгээ болон Монгол эрдэмтэд өөрсдөө энэ талын судалгаа явуулах санхүүжилтээ авч буй талаар мэдээлсэн юм. Тэрээр:

Дөрөвдүгээр сарын 1-ээс 20-ны өдрийн хооронд дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд коронавирусний халдвартай холбоотой 30 орчим эрдэм шинжилгээний өгүүллүүд хэвлэгдсэн байна. Эдгээр судалгааны үр дүнгээс товч танилцуулбал:

  • Вирусний тархалтын судалгаагаар халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эхлэх үед бусдад халдвар тараах магадлал хамгийн өндөр байгааг судлаачид тогтоожээ.
  • Мөн судалгаагаар Ковид-19-өөр өвчлөгчдийн 44% нь шинж тэмдэг илрээгүй халдвар тээгчээс халдвар авсан нь тогтоогдсон байна.
  • Харин тохиолдлын судалгаагаар Ковид-19 халдвар авсан 20 настай эрэгтэйд биеэр туурах шинж тэмдэг илэрсэн ховор тохиолдол бүртгэгджээ. Тиймээс эмч нар уг шинж тэмдгийг анхааралдаа авах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
  • Тархвар зүйн судалгаагаар хүүхдийн хувьд коронавируст халдвараар хүнд хэлбэрээр өвдөх нь тун ховор, нас баралтын түвшин бага байгаа аж.

Энэ удаагийн хуралд дурьдагдсан сайн мэдээ нь монгол эрдэмтэд өөрсдөө дэлхийн судлаачидтай мөр зэрэгцэн коронавирусний судалгаа хийх боломжтой болжээ. Уг асуудлыг ЭМЯ-наас санаачлан УОК-т ОУ-ын судалгаа, шинжилгээний болон Монголын талаарх мэдээллийг хүргүүлсэн байна.  Уг мэдээлэлд коронавируст халдварын генийн болон тандалт, тархалт, эмнэл зүйн судалгаа хийх, цаашид эмчилгээний тактик боловсруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор АШУҮИС болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгаа хийх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Үүний хүрээнд коронавирусний судалгаатай холбоотой санхүүжилтыг ШУ, технологийн сангаас санхүүжүүлэх шийдвэр гарсан байна. Энэ арга хэмжээний үр дүнд эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авахад нэмэлт санхүүжилт болж, нотолгоонд суурилсан мэдээллээр хангагдах бас нэгэн эрх зүйн орчин бүрдлээ хэмээн үзэж байгаа аж.

ОХУ-аас ирсэн оюутнаас 3 дахь давтан шинжилгээгээр Ковид-19 илэрлээ
ОХУ-аас ирсэн оюутнаас 3 дахь давтан шинжилгээгээр Ковид-19 илэрлээ
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.