Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-аас ирсэн оюутнаас 3 дахь давтан шинжилгээгээр Ковид-19 илэрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

ЭМЯ-ны Ковид-19-ийн талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээ, сорьцуудын хариуг танилцуулсан юм. Өнөөдөр манай улсад Ковид-19-өөр нэг хүн өвчилсөн нь тогтоогдож, нэг хүн эдгэрсэн байна. Тэрээр энэ талаар мэдээлэхдээ:

"ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмчлэгдэж байсан Турк улсын иргэн эдгэрсэн сайн мэдээг дуулгая. Түүнийг өөр байр руу шилжүүлэн тусгаарлаж, хянах ёстой байсан боловч Турк иргэн өөрөө хяналтын хугацаанд ХӨСҮТ-д байх хүсэлт гаргасан. Үүний дагуу түүнийг ХӨСҮТ-д байлгахаар боллоо.

Өнөөдөр манай улсад коронавирусний дахин нэг тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэн нь ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д ганцаараа нэг өрөөнд тусгаарлагдаж байсан оюутан бөгөөд ирснээс хойш 13 хоногийн дараа, 3 дахь давтан шинжилгээгээр ийнхүү коронавирус илэрлээ. Үүгээр бидний 21 хоног тусгаарлан, давтан шинжилгээ авах шийдвэр маш зөв гэдэг нь харагдаж байгаа тул иргэдийг тусгаарлалтын хугацаа урт байна хэмээн төвөгшөөхгүй байхыг хүсье" гэлээ.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2 иргэн, нийт 49 хүнд Дархан-уул аймагт нээсэн лабраториоор шинжилгээ хийсэн. Мөн Улаанбаатар хотоос ХӨСҮТ-ийн мэргэжилтэн очиж ажиллаж байна. Ийнхүү Дархан-уул аймагт ХӨСҮТ-ийн нэг лабраторийн хүчин чадалтай тэнцэхүйц лабратори ажиллаж байгааг тэрээр нэмж хэлсэн юм. Мөн өчигдөр тандалтын зорилгоор, нийслэлийн 5 дүүргийн эмнэлгүүдийн уушгины хатгалгаатай өвчтөнүүдээс авсан 29 сорьцод Ковид-19 илрээгүй байна.

Францад гэрээсээ суралцах боломжгүй сурагчид танхимын сургалтад түрүүлж шилжинэ
Францад гэрээсээ суралцах боломжгүй сурагчид танхимын сургалтад түрүүлж шилжинэ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.