Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Долоодугаар дугаар сарын 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдэж, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Балж гол үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 8-нд Онон гол Дадал сум , Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх өдрүүдэд нутгийн хойд болон төв, зүүн талын зарим хэсгээр түр зуурын бороо элбэг байх тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарууллаа.

Таван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ
Таван удаагийн халдварт өвчний голомтыг удирдан ажилласан ХӨСҮТ-ийн М.Тунсагт ГАВЬЯАТ ЭМЧ цол хүртээлээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.