Дуучин Марин Фредриксон 17 жил хавдартай тэмцсэнийг эцэст даваа гарагт нас барсныг түүний компаниас зарлалаа. Өөрийн эх орон Шведэд алдартай соло уран бүтээлч байсан бөгөөд Roxette хамтлагийг байгуулснаар дэлхийн хэмжээнд гарсан. Хамтлагийн дуу болох “The Look” Америкийн Биллбоард 100 чартын нэгдүгээрт орсон байдаг. “It Must Have Been Love” дуу нь Ричард Гир, Жулиа Робертс нарын гол дүрд нь тоглосон 1990 оны романтик инээдмийн “Pretty Woman” киноны дуу болж алдарт нэрт хүрсэн.
Roxette дэлхий даяар аялан тоглолт их хийж, Фредриксон дуулах авьяасаараа олонд танигдсан.
2002 онд тархины хорт хавдраар оношлогдож, удаан эмчлүүлсний эцэст эдгэрсэн байдаг. 2009 онд Roxette үргэлжлүүлэн тоглосоор, хэд хэдэн албум гаргаад байв. Эмч нар Фредриксоныг 2016 онд эрүүл мэндийг шалтгааны улмаас дахин тоглолт хийх хэрэггүй сануулсан байдаг.
“Марин бидэнд үнэлж баршгүй хөгжмийн өв үлдээлээ. Түүний хүчтэй, мэдрэмжээр дүүрэн гайхалтай хоолойг сонсох боломж бидэнд олдсон нь азтай.” гэж хамтлагийг хариуцдаг Dimberg Jernberg Management мэдэгджээ.
Эх сурвалж: CNN