"DOZ" энтертайнментийн захирал, МУСТА жүжигчин Шадавын Доржсүрэнг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнахаар болжээ. Түүний хувьд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөнийхөө дараа УДЭТ-т дөрвөн жил ажиллаад хошин урлагийн салбарт олон жил зүтгэсэн уран бүтээлч билээ. Тэрбээр 2005 онд DOZ энтертайнментээ байгуулсан ба 2003 онд Соёлын тэргүүний ажилтан, 2012 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан байдаг. Хамгийн сүүлд тэрбээр "Тамгагүй төр” жүжгийн“Ачир”-ын дүрийг бүтээгээд буй билээ.
Жүжигчин Ш.Доржсүрэнд МУГЖ цол хүртээхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.