Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 22 секунд

Долдугаар сарын сарын 4-8ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

Энэ сарын 4-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6,7-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 4,5-нд говь, тал, хээрийн нутгаар, 6,7-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус байна.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Сүхбаатар аймагт дулаан, цахилгааны эх үүсвэр нэмж, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлд хатуу хучилттай зам тавина
Сүхбаатар аймагт дулаан, цахилгааны эх үүсвэр нэмж, Баруун-Урт-Сүхбаатар сум чиглэлд хатуу хучилттай зам тавина
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.